Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин өссөн байна

Улсын Ерөнхий Прокурорын газар нь улсын хэмжээнд зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхэлж, түүний нэгдмэл байдлыг хангах үүргийг хэрэгжүүлж ажилладаг. 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 2.229.396 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Нийт зөрчлийн хэргийг төрлөөр нь авч үзвэл: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88,5 хувийг /1.972075/, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3,9 хувийг /87440/, Хүний биед халдах зөрчил 0,7 хувийг /14653/, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,6 хувийг /13525/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,4 хувийг /8838/, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /2743/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /2571/, … Continue reading Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин өссөн байна